Домэйн нэрийн танилцуулга

Таныг болон танай байгууллагыг интернетийн сүлжээнд төлөөлөх нэр буюу хаягийг домэйн нэр гэж нэрлэдэг. Таны сайн мэдэх gogo.mn, yahoo.com, google.com зэрэг нь бүгд домэйн нэрүүд бөгөөд өөрөөр хэлбэл Таны вэбийн хаяг юм.

Домэйн нэр нь зөвхөн интернеттэй холбоотой асуудал төдий биш Таны болон Танай байгууллагын нэр хүнд, цаашдын өсөлт хөгжилт, амжилттай ихээхэн холбоотой асуудал. Интернет бол орчин цагийн байгууллага, хувь хүмүүсийн хамтын ажиллагааны чухал хэрэгсэл, байнгын хэрэглээ хэдийнээ болсон. Байгууллага, хувь хүн өөрийн домэйн нэртэй болсноор зах зээл дээр бусдаас давуу байр суурьтай байх бас нэг боломж нээгдэх юм. Интернет хэрэглэгчид таныг домэйн нэрээр тань таньж, харилцаа холбоо тогтоож, бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг тань авах болно. Та хүмүүст ойлгомжтой, тогтооход хялбар, интернетийн хайлтанд өргөн хэрэглэгддэг үгийг тусгасан домэйн нэрийг сонгож чадвал, илүү олон хүн Таны вэбийг өрсөлдөгчийнхөөс тань түрүүлэн олж үзэх болно.

Домэйн нэр нь интернетэд цорын ганц байх учир Таны сонирхож буй нэрийг хэн нэгэн Танаас түрүүлээд бүртгүүлчихвэл Та тухайн домэйн нэрийг авах боломжгүй. Иймээс хойш тавьсан өдөр бүр Таны боломжит сонголт, давуу талыг багасгасаар байхыг санаж, хором ч алдалгүй домэйн нэрийн оновчтой сонголтоо хийх нь зүйтэй.

Та домэйн нэрээ сонгохдоо www.dataсom.mn хаягаар орж, "Домэйн нэр хайх" гэсэн цонхонд авахыг хүссэн домэйн нэрээ бичээд уг нэрийг авах боломжтой эсэхийг шалгаж болно. ДОМЭЙН НЭРИЙГ ХЭН ТҮРҮҮЛЖ БҮРТГҮҮЛСЭН НЬ ТҮРҮҮЛЖ АВДАГ. Манай байгууллага нь домэйн нэрийг зөвхөн бүртгэх үүрэгтэй бөгөөд тухайн нэрийг хэн авахыг шийдэхгүй. Бүртгүүлэх эрх бүгдэд тэгш эрхтэйгээр нээлттэй байх ба өөрийн тодорхой хаягтай аль ч улсын 18 насанд хүрсэн иргэн эсвэл байгууллага байж болно.

  • 0 Users Found This Useful
Was this answer helpful?

Powered by WHMCompleteSolution